Dark Light
Нийгэм | 2023-08-30

"Хэлмэгдэл ба цагаатгал" сэдэвт танилцуулга, мэдээлэл хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс өнгөрсөн оноос эхлэн "Хамаг монголчууд бүү мартагтун" төслийг хэрэгжүүлж, энэ хүрээнд судалгаа, шинжилгээний үндэслэлтэй том бүтээл туурвих, эрдэм шинжилгээний бага хурал, илтгэлүүдийг нийтэд түгээх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг таниулах, хүүхэд залуучууд, иргэд олон нийтэд хэлмэгдүүлэлт болон цагаатгалын үйл явцын талаар мэдлэг, мэдээлэл олгох ажлуудыг тогтмол зохион байгуулж байна.

Тэгвэл өнөөдөр тус комиссоос нийслэл хотод байрлах Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын соёл хүмүүжил хариуцсан офицеруудад "Хэлмэгдэл ба цагаатгал" сэдэвт танилцуулга, мэдээлэл хийлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19