Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театраас төрөн гарсан Дэлхийн шилдэг баритон МУАЖ Э.Амартүвшинг эх орондоо ирсэнтэй нь холбогдуулан УДБЭТеатрын захирал Б.Сарантуяа хүлээн авч уулзлаа.
Энэ жил театрын түүхт 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан МУАЖ Э.Амартүвшин бүхий л талаараа дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд Дэлхийн театруудын туршлагаас хуваалцаж, хамтын ажиллагааны гүүр болон ажиллах боломжтойг илэрхийллээ. Мөн тэрээр 61 дэх тоглолтын улиралд хүрэлцэн ирж Монголын үзэгчдэдээ дуу хоолойгоо өргөхөөр болжээ.
МУАЖ Э.АМАРТҮВШИН нь Дэлхийн шилдэг дуурийн театруудын тайзнаа Дэлхийн томоохон сонгодог дууриудад дүрээ мөнхөлж Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа Дэлхийд хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн "Шилдэг Баритон", Монголын бахархалт Дуурийн дуучин юм.
АДМИН







Нийгэм




