Dark Light
Нийгэм | 2023-08-30

640 км замыг тэргэнцэртэй туулж Улаанбаатар хотод ирлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө Дорнод аймгаас 640 км замыг 20 хоногийн хугацаанд тэргэнцэртэй туулж Улаанбаатар хотод ирсэн Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг болон түүний багт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Дэд сайд С.Зулпхар, Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү болон бусад удирдлагууд баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ. 

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгоё” уриа дор дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг аяллаа энэ сарын 10-нд эхлүүлсэн юм. 

Аяллын ахлагч Д.Батхуяг, "Бид чадна аа гээд гарч байсан бол одоо Бид чадсан гэж хэлмээр байна" гэв. 

Тэд тэргэнцэртэй 640 км замыг туулснаараа нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангаж, нийтийн бие тамирыг залуу үе, олон түмэнд түгээн дэлгэрүүлэх, монгол хүний бие бялдар, сэтгэлзүйн тэвчээрийг харуулж, шийдвэр гаргагчид, олон түмний анхаарлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглүүллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19