Dark Light
Нийгэм | 2023-08-30

Үс засуулбал өлзийтэй сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 15

2023.08.31 / ПҮРЭВ ГАРАГ

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН

ДОЛООН УЛААН ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 06.08-19.37

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Уул

Аргын тооллын 8 сарын 31, Бархасвад гараг. Билгийн тооллын 15, Чөдөр одтой , цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 8 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хэншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19