Dark Light
Нийгэм | 2023-08-30

“Хууль бус мөнгө дамжуулагч” урьдчилан сэргийлэх аян эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Интерполын Санхүүгийн гэмт хэрэг, авлигатай тэмцэх төв (IFCACC)-өөс "Money Mule”  буюу “Хууль бус мөнгө дамжуулагч” урьдчилан сэргийлэх аяныг 2023 оны 8 дугаар сарын 28-аас 9 дүгээр сарын 11-ний хооронд цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Монгол Улсын Цагдаагийн байгууллага энэхүү аянд нэгдэн оролцож байгаа бөгөөд аяны гол зорилго нь : 

• “Хууль бус мөнгө дамжуулагч” гэж хэн болох, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоноор үүсэх үр дагавар;

• “Хууль бус мөнгө дамжуулагч”-ийг элсүүлэх үйл явц;

• “Хууль бус мөнгө дамжуулагч” болохоос хэрхэн сэргийлэх арга зам зэрэг мэдээллийг иргэд, олон нийтэд дараах сэдвийн хүрээнд хүргэж энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх явдал юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19