Dark Light
Нийгэм | 2023-08-30

"Багш бүрд компьютер" хөтөлбөр Төв аймагт хэрэгжиж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Багш нарын бага хурал "Боловсролын салбарын шинэ сэргэлт"-д УИХ-ын гишүүн Ж.Батжаргал оролцож, өнгөрсөн хичээлийн жилийн ололт, амжилт, цаашид анхаарах асуудлууд, 2023-2024 оны хичээлийн жилд дэвшүүлсэн бодлого, зорилтууд болон суралцах орчин нөхцөл, сургалтын чанарыг сайжруулах талаар санал солилцож, Боловсролын багц хуулийг хэлэлцэн батлахад УИХ-ын Ажлын хэсэгт ажилласан мэдээлэл, хуулийн төсөлд тусгасан саналуудын талаар танилцууллаа. 

Энэ жилээс БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон аймгийн удирдлагуудтай хамтран "Багш бүрд компьютер" хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлж эхлэн 2023-2024 онд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн нийт Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, МСҮТ-ийн багш нарыг БШУЯ-аас GOOGLE компанитай хамтын ажиллагааны хүрээнд баталсан цахим сургалтын Chromebook-р хангахаар болж, эхний ээлжийн 841 ширхэг зөөврийн компьютерыг багш нарт гардууллаа. 

Төв аймаг "Багш бүрд компьютер" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн орон нутгийн 6 дахь аймаг боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19