Dark Light
Нийгэм | 2023-08-30

ШУТИС-ийн харьяа ахлах сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиуд нээлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2023.08.30/ мэдээллийн технологийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх асар их хэрэгцээ, шаардлагатай байна. Тиймээс энэ хүрээнд цогц бодлого хэрэгжүүлж байна. 

Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам болон Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркийн дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээлээ. 

Энэ чиглэлээр  суралцах сонирхолтой, шилдэг сурагчдад ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцах эрхийн бичгийг өнөөдөр ЦХХХ-ны сайд Н.Учрал гардууллаа.

Тус ангид суралцсанаар мэдээлэл, харилцаа холбоо, дижитал шилжилтийн технологийн талаар суурь мэдлэг, программчлах технологийг эзэмшин хийсвэр сэтгэлгээтэй болно. Мөн ур чадвараа хөгжүүлж, мэдээллийн технологийн арга хэрэгслээр асуудлыг шийдвэрлэх чадвартай, цаашид суралцахад шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшинэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19