Dark Light
Нийгэм | 2023-08-30

Хөрсний ус шавхаж буй үйлдлийг зогсоов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Орхон их сургуулийн баруун хойно байрлах “Шунхлай холдинг” ХХК нь авто гражийн суурийн ажил гүйцэтгэж ухлагаас гарсан хөрсний усыг “Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.6 дэх заалт, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтуудыг тус тус зөрчин ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр ус шавхалтын ажил хийж байсан үйлдлийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр газар дээр нь очиж, хяналт тавин ажиллалаа.

Тухайн зөрчлийн асуудлыг шалгаж шийдвэрлүүлэхээр материалыг Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтэст 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэв.

Хуулийн хүрээнд “Хөрсний ус зайлуулж буй тохиолдолд эрх бүхий байгууллагаас (усны хэмжээнээс хамаараад УСНЫ ГАЗАР, Туул голын сав газрын захиргаа Tuul River Basin Authority) дүгнэлт гаргуулж, зайлуулсан усны хэмжээгээр төлбөр төлөх ёстой. 

Мөн усанд шинжилгээ хийлгэж бохирдолтой бол ус бохирдуулсны төлбөр төлөх ёстой байдаг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19