Dark Light
Нийгэм | 2023-08-31

Дээрхийн гэгээн Богд Жэвзүндамба хутагт номын авшиг хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Дээрхийн гэгээн, Оройн дээд, Очирдара Богд Жэвзүндамба хутагтын 10 дугаар дүрийн хувилгаан, хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхүйд, Данзанжамбалчойживанчүг дээдэс бээр Монгол түмний их багш Жадо ринбүчи хувилгаантай номын барилдлага тогтоон Богдын хүрээний мэргэн гавж Лувсандаян ламтны жигдлэн найруулж Төвөдийн мэргэд дээдсүүдэд дамжуулсан, Мажиг дүвбий жалмо хэмээх Энэтхэгийн их бүтээлчийн Аюуш бурхны насны авшгийг багшаас шавьд, чихнээс чихэнд, нууцын нууц, зүрхний гүн дэх нандин авшиг дамжлага эрхийг ёсчлон хүртлээ.

90 гаруй жилийн тэртээ Монгол орноос дамжсан ховор номын авшиг,  Монгол орноо эргэн дэлгэрлээ. 

Энэхүү гайхамшигт буяны үрээр Дээдэс багш нарын өлмий өнөд бат оршиж, буяны саданг шүтэгч номын нөхөд дээдийн номын рашаанаар цэнгэж Бурхан бодитой Жэвзүндамба хутагт таны шашин зүг бүртээ дэлгэрэх болтугай" хэмээн Гандан Лавран Ажлын албанаас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19