Dark Light
Нийгэм | 2023-08-31

Жимс түүж яваад сураггүй болсон 3 хүүхдийг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Орхон сумын Бөхт багийн “Хөх шовх" гэдэг газар / аймгийн төвөөс баруун зүгт 40 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Орхон аймгийн ....  сумын харьяат 1 гэр бүлийн 7 хүн жимс түүж явснаас бага насны 3 хүүхэд нь сураггүй болсон тухай дуудлагыг 8 сарын 30-ны өдрийн 17:33 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын  Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, 2 эрэлч нохойтой, сумын мэргэжлийн ангийнхны хамтаар Ж /11 настай, эмэгтэй/, Г/9 настай, эмэгтэй/, Т/5 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:26 цагт алга болсон газраас 12 км зайтай “Хөх шовх” уулнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19