Dark Light
Нийгэм | 2023-08-31

Тарвага агнаж идсэн өдрөөсөө хойш халуурч байгаад нас барсан гэх иргэний хэргийг шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багт 2023 оны 08-р сарын 29-ний өдөр 2 хоногийн өмнө тарвага агнаж идсэн, идсэн өдрөөсөө хойш 2 хоног халуурч байгаад нас барсан гэх иргэний хэргийг Мэргэжлийн байгууллагууд хамтран шалгаж байна. 

Иймд иргэд Та бүхэн тахлын голомт бүхий газарт зорчихгүй байх, ан амьтны  түүхий эд, махыг хүнсэнд хэрэглэхгүй байх, Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тарваганы тоо толгой, тархац нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/193 дугаар тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг гурван жилийн хугацаанд буюу "2021-2024" хориглосон тул өөрийн болон гэр бүл, бусдын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагахыг сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19