Өнөөдөр Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн 15-р хороонд байрлах "Акуа Гарден" хотхоны 2 блок барилгыг Албадан буулгах захирамжийг Нийслэлийн Засаг даргын азхирамжыг тус компанийн удирдлагуудад танилцууллаа.
Хууль зөрчиж баригдсан барилга байгууламжийг албадан буулгах ажлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хариуцаж байгаа юм.
Албадан буулгах шийдвэр гарсан 2 блок барилгад нийт 500 гаруй иргэд төлбөрөө төлж захиалгаа өгсөн байна. Тухайн иргэдийн хувьд жил гаруйн өмнө захиалга өгсөн. Нураах шийдвэрийг эсэргүүцэж байгаа талаараа нийслэлийн удирдлагуудад хэллээ.
Харин Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
"Иргэдийг нэн тэргүүнд хохиролгүй болгох ёстой. Ямар нэгэн байдлаар бид шийднэ. Иргэдийн хохирлыг төсвөөс шийдэж таарах байх. Гэхдээ мэдээж төрийг хохиролгүй болгох ёстой. Байгаль орчны дүгнэлт гарсан. Тиймээс аж ахуй нэгжүүдэд ижилхэн хандах ёстой" гэв.
АДМИН







Нийгэм




