Dark Light
Нийгэм | 2023-08-31

Д.Сумъяабазар: Буруутай этгээдээр гарсан зардал, нөхөн төлбөрийг төлүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2023.08.31/ үерийн эрсдэлтэй бүсэд байгаа Шунхлай ШТС, S Outlet - 2 блок барилга, Акуа Гарден хотхоны 2 блок барилгыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжыг тус компанийн удирдлагуудад танилцууллаа.

Хууль зөрчиж баригдсан барилга байгууламжийг албадан буулгах ажлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хариуцаж байгаа юм. 

Албадан буулгах шийдвэр гарсан Акуа Гарден хотхоны 2 блок барилгад нийт 500 гаруй иргэд төлбөрөө төлж захиалгаа өгсөн байна. Тухайн иргэдийн хувьд жил гаруйн өмнө захиалга өгсөн. Нураах шийдвэрийг эсэргүүцэж байгаа талаараа нийслэлийн удирдлагуудад хэллээ. 

Тухайн асуудлаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: 

"Голын голдиролд баригдсан Aqua garden, S'Outlets, Шунхлай ШТС-ыг буулгах ажил өнөөдрөөс эхэллээ.  Эрүүл, аюулгүй орчныг нэн яаралтай бүрдүүл гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн захирамж гаргасан. 

Мэдээж зөвшөөрөл олгосон албан тушаалтан, ААН аль алийг нь хуулийн байгууллага шалгана. 

Буруутай этгээдээр гарсан зардал, нөхөн төлбөрийг төлүүлнэ"гэв.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19