Dark Light
Нийгэм | 2026-11-10

ЕБС-ИЙН СУРАГЧИД ЧИНГИС ХААНЫ ТҮҮХИЙГ НИЙТ 12–16 ЦАГ СУДАЛДАГ

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

ЕБС-ИЙН СУРАГЧИД ЧИНГИС ХААНЫ ТҮҮХИЙГ НИЙТ 12–16 ЦАГ СУДАЛДАГ

Ерөнхий боловсролын сургуулийн  түүхийн хичээлийн хөтөлбөрт Их эзэн Чингис хаан болон Их Монгол Улсын түүхтэй холбоотой сэдэв нийт 12–16 цаг ордог. Сургалтын хөтөлбөр нь он цагийн дарааллаар бүтээгдсэн байдаг тул энэхүү агуулгыг дунд болон ахлах ангид хоёр үе шаттайгаар судалдаг байна.

Анги тус бүрийн хичээлийн цаг ба агуулга:

  • 7 дугаар анги (6–8 цаг): Сурагчид Монголын эзэнт гүрний түүхийг анхлан судална. Энэ хүрээнд Тэмүүжиний бага нас, 1206 оны Их хуралдай, Их Засаг хууль, мянганы тогтолцоо болон гадаад аян дайнуудын талаарх суурь ойлголтыг авдаг.

  • 10 дугаар анги (6–8 цаг): Чингис хааны түүхэн үүрэг, төрийн бодлогыг илүү гүнзгийрүүлэн судална. Монгол аймгуудыг нэгтгэсэн үйл явц, засаг захиргаа, соёлын шинэчлэл болон дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөөг нарийвчлан үздэг.

 

11 болон 12 дугаар ангийн заавал судлах түүхийн хөтөлбөрт Чингис хааны үеийн түүх бие даасан бүлэг сэдэв болж ордоггүй. Учир нь 10 дугаар ангид эртний үеэс XIV зуун хүртэлх түүхийг бүрэн хамарч дуусгадаг бол 11 дүгээр ангид XVII–XX зууны Монголын түүх, 12 дугаар ангид Дэлхийн II дайн болон орчин үеийн түүхийг судалдаг байна.

Гэхдээ ахлах ангийн сурагчид түүхийн хичээлийг гүнзгийрүүлэн сонгон судалбал дэлхийн түүхтэй уялдуулан Монголын эзэнт гүрний нөлөөг үзэх боломжтой. Мөн 12 дугаар ангид Элсэлтийн ерөнхий шалгалт  өгөх сурагчид давтлагын хүрээнд 6–12 дугаар ангийн бүх агуулгыг сэргээн давтаж, Чингис хааны сэдвийг дахин гүнзгийрүүлэн судалдаг .

Түүхийн хичээлээс гадна бага ангийн "Хүн ба нийгэм" хичээлээр түүхэн зүтгэлтнүүдийн тухай анхан шатны ойлголтыг 1–2 цаг өгдөг. Түүнчлэн дунд, ахлах ангийн уран зохиолын хичээлээр Монголын нууц товчоо-г судалдаг бөгөөд Боловсролын яам, Чингис хаан Үндэсний музей хамтран сурагчдад зориулсан музейд суурилсан интеграци хичээлүүдийг хөтөлбөрт тусгажээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08