Dark Light
Нийгэм | 2023-08-31

Элейн Конкевичийг "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагналаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Элейн Конкевичийн Монгол Улсад ажиллах хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хүлээн авч уулзлаа. 

Хатагтай Элейн Конкевич жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, залуучуудын хөгжил, оролцоог сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг хамтран амжилттай хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргасанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зүгээс талархал илэрхийллээ. 

Цаашид Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэлтэй уялдан, “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд хамтын ажиллагаа улам илүү өргөжнө гэдэгт итгэж байгаагаа Элейн Конкевич илэрхийлсэн юм. 

Түүний жендерийн тэгш байдлыг хангах, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, залуучуудын хөгжил оролцоог сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг”-ийг гардуулан цаашдын ажилд нь амжилт хүслээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19