Dark Light
Нийгэм | 2023-08-31

“Чингис хаан” олон ангит киноны уран бүтээлчид Монгол улсад ирлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2023.08.31/ “Чингис хааны нутгаар Чингис хаан киноны уран бүтээлчид аялсан нь” баримтат нэвтрүүлэг бүтээх төслийн хүрээнд “Чингис Хаан” олон ангит киноны уран бүтээлчид Монгол улсад хүрэлцэн ирлээ. Төслийн хүрээнд Соёлын  яамны харьяа Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл дэмжиж, хамтран ажиллаж байна.

Энэхүү төсөл нь Япон, Солонгос, БНХАУ, ОХУ, Монгол зэрэг улсын уран бүтээлч, жүжигчид харилцан туршлага солилцох, Монгол улсын түүх, соёлыг олон улсад сурталчлах зорилготойгоор “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-ны түүхэн дурсгалт газруудаар 09 дүгээр сарын 01-25-ны хооронд аялан, баримтат нэвтрүүлэг бүтээх юм. 

Уран бүтээлчдийн багт “Чингис Хаан” олон ангит киноны найруулагч Ван Вэнжи, гол дүрийн жүжигчин Б.Баасанжав болон Чингисийн Есөн Өрлөгт дүр бүтээсэн уран бүтээлчид багтжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19