БИЛГИЙН ТООЛЛЫН 17
2023.09.01 / БААСАН ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН
ЗУРГААН ЦАГААН ХАР НОХОЙ ӨДӨР
Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Наран ургах, шингэх: 06.10-19.35
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Мод
Аргын тооллын 9 сарын 1, Сугар гараг. Билгийн тооллын 17, Шувуун хошуут одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 10 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН







Нийгэм




