ДМАЭМБ-аас Малайз Улсын Куала Лумпур хотноо Зүүн өмнөд Азийн Шүлхий өвчтэй тэмцэх Үндэсний зохицуулагч нарын 26 дахь удаагийн уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтад Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа оролцлоо.
Тус уулзалтаар
- ДМАЭМБ-ын гишүүн орны төлөөлөгчид, шүлхий өвчний чиглэлээр мэргэшсэн экспертүүд, олон улсын байгууллагууд болон бусад оролцогч талуудын төлөөллүүд,
- Зүүн өмнөд ази, хятад улсын шүлхий өвчтэй тэмцэх аяны үйл явц, бүс нутгийн шүлхий өвчний эрсдэлийн нөхцөл байдал, гишүүн орнуудын шүлхий өвчний тархвар судлал,
- 2022 оны 3 болон 10 дугаар сард зохион байгуулагдсан дэд комиссын 26 дугаар хуралдаан,
- Үндэсний зохицуулагчдын 25 дахь удаагийн хуралдаанаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх гол арга хэмжээнүүдийг хянаж үзэх, хэрэгжүүлэх,
- 1997-2020 оны Зүүн өмнөд ази болон хятад улсын шүлхий өвчтэй тэмцэх аяны үнэлгээнээс гарсан зөвлөмж, үр дүнд үндэслэн Шүлхий өвчтэй тэмцэх аяны өнөөгийн үйл ажиллагааг хэлэлцэх, уялдуулах,
- Шүлхий болон бусад Хил дамжин халдварлах (Бог малын мялзан, үхрийн арьс товруутах) өвчнийг хянахад зардал хэмнэх боломжит хувилбаруудыг хэлэлцэх, түүнчлэн шүлхий өвчний халдвартай болон шүлхийгүй улс орон, бүс нутагт тулгарч буй асуудал, тэдгээрийн туршлагаас хуваалцах, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хуралдлаа.
АДМИН







Нийгэм




