Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэн баталсан билээ. Тиймээс энэхүү хуульд тусгасан онцлог зүйл заалтуудыг иргэдэд таниулахаар ЗТХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаатай ярилцлаа.
Төмөр замын тээврийн тухай хууль батлагдсан. Хууль хэрэгжүүлж эхлэх хүртэлх бэлтгэл ажил хэр явж байна вэ гэдгээс яриагаа эхэлье?
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-ын хаврын чуулганаар өнгөрөгч долдугаар сарын 7-нд эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр өмнөх хууль хүчингүй болно. Харин хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө бид бэлтгэл ажлыг хангасан байх ёстой.
Шинэ хуульд төмөр замын тээврийн шинэ агентлаг байгуулахаар тусгасан. Энэ агентлагийг байгуулах тухай УИХ-ын тогтоол бас дагалдаж гарсан байгаа. Тогтоолдоо ЗТХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар гэж байгуулахаар тусгасан.
Үүний дагуу бид Төмөр замын газрын орон тоо, ерөнхий бүтцийн бүдүүвчийг боловсруулж яамдаас санал аваад энэ сардаа багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна.
Мөн дараагийн нэн яаралтай хийх ажил бол Төмөр замын тээврийн тухай хуульд зайлшгүй батлахаар заасан дүрэм журмууд бий. Тэдгээр дүрэм журмаа хууль хүчин төгөлдөр мөрдөхөөс өмнө баталсан байх ёстой учраас ажлын хэсгүүдийг долдугаар сарын сүүлчээр байгуулаад ажиллаж байна. Төмөр замын газраа байгуулж, дүрэм журмуудаа батлуулчихвал бэлтгэл ажил хангагдана гэж үзэж байгаа.
АДМИН







Нийгэм




