Dark Light
Нийгэм | 2023-09-14

Чингис хаан нисэх буудалд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Хөшгийн хөндий дэх “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг хилийн хяналтын байгууллагууд болон нисэх буудал, тээвэрлэгч авиа компаниуд “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгт оролцсон байгууллагуудын үйл ажиллагааг зорчигч, олон нийтэд сурталчлах зорилготой зохион байгуулагдсан юм.

“Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийн арга хэмжээг нээж “Чингис Хаан” боомтын зөвлөлийн дарга, Хилийн цэргийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Я.Билгээ болон Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт ХХК-ны гүйцэтгэх захирал ноён Китанака Такефуми нар үг хэлсэн юм. Тэд хэлсэн үгэндээ Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг хүргэн мэндчилсэн.

Өдөрлөгийн үеэр Гаалийн байгууллагын сургуультай нохойн үзүүлбэр үзүүлж, цугларсан олонд үнэрч ноход хэрхэн ажлаа хийдгийг танилцуулсан юм. Түүнчлэн зорчигч, олон нийт тус нисэх буудалд үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, нислэгийн үеэр авч явах хориотой бараа бүтээгдэхүүн болон олон улсын бичиг баримтууд, ачаа барааг хэрхэн шалгаж, хянаж байдаг талаар мэдээлэл авлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19