“Өргөсгүй тор” уриа дор анхны жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийг төлөвлөх, хэрэгжүүлэхэд олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бөгөөд байгаль, зэрлэг амьтдын онгон төрх байдлыг харуулсан зургуудаас гадна тэдгээрт хүнээс шалтгаалсан ямар сөрөг нөлөө байгааг илэрхийлсэн зургууд дэлгэгдэх болно.
Энэхүү үзэсгэлэн нь АНУ-ын Денвэр амьтны хүрээлэнгийн “Байгаль Хамгаалалд Эмэгтэйчүүд” шагналын хүрээнд санаачлагдсан болно.
Хаана, хэзээ:
9 сарын 24-нөөс 25-нд, Сүхбаатарын талбайд,
9 сарын 27-ноос 29-нд, Туушин зочид буудал, IV давхарт Сүлд танхимд
АДМИН








Нийгэм




