Dark Light
Нийгэм | 2023-09-20

МУГТ Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар аваргын алтан медалийн төлөө тулалдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мексик улсын Веракруз хотноо зохион байгуулагдаж буй "Veracruz 2023 World Para Taekwondo Grand Prix" Гран при тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн тулалдаж буй манай хоёр тамирчин Алтан медалийн төлөө тулалдахаар шалгарч үлдээд байна. 

-52 кг жинд У.Сүрэнжав алтан медалийн төлөө Египет улсын тамирчинтай тулалдана /2-р дэвжээний 24 дэх тулаан/

-63 кг жинд Дэлхийн таван удаагийн аварга, "Алдар" спорт хорооны тамирчин МУГТ Г.Болор-Эрдэнэ алтан медалийн төлөө Мексикийн тамирчин М.Виктортой тулалдана /2-р дэвжээний 25 дахь тулаан/ 

-58 кг жинд тулалдсан Үндэсний шигшээ багийн тамирчин Х.Тимербек медалийн төлөөх тулаанд тус жинг тэргүүлэгч Азербайжан улсын тамирчин З.Сабиртай үндсэн цагт 9:9 харьцаагаар оноо тэнцэж улмаар шийдвэрлэх онооны тулаанд харамсалтай 2 оноо алдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ. 

Шууд дамжуулалтыг энд дарж үзнэ үү.

https://www.youtube.com/@worldtaekwondo


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19