МҮХАҮТ-ын их хурлаар шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгчид нэр дэвших хүн өмнөх сонгуулиудтай харьцуулахад олон байна. Одоогийн Ерөнхийлөгч О.Амартүвшин өөрийн найз, хувийн компанидаа захирлаар ажиллуулж байсан Т.Дүүрэнг энэ удаагийн сонгуульд сойж байгаа. Тэдний хууль бус үйл ажиллагаа илж болж, олон нийт, танхимын гишүүд эсэргүүцэж болзошгүй байгаа учир дараагийн залгамж халаа хэн байх талаар ярилцан, тохирч бэлдэж байгаа мэдээлэл тархаж эхэллээ. Нэр дэвшигч "MCS" группийн дэд ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин, Т.Дүүрэн, О.Амартүвшин нар нь MCS “Спирт бал бурам” компанид хамт ажиллаж байсан, нэр нөлөө бүхий Монголын томоохон бизнес эрхлэгчдийн дор хамтран зүтгэж байсан түүхтэй. Өнөөдөр болох их хурлын оролцогсод санхүүгийн тайлан шаардаж, мах, самрын бизнес эрхлэгчид хууль бус үйлдлийг нь илчилсэн тохиолдолд бүх бурууг Т.Дүүрэн хүлээж, нэрээ татахаар үгсэн тохиролцжээ. Ингээд эртний анд Д.Энхтүвшинг ялуулахын төлөө эртнээс бэлтгэн хайрцагласан компанийн төлөөлөл, оролцогсдыг саналаа өгөхийг уриална. Мөн МҮХАҮТ намын хараат бус, бие даасан байх ёстой ч МАН-ын угшилтай, бизнес болон намын ашиг сонирхол нэгтэй хүмүүс өөрсдийн залгамж халааг томилуулж хууль, дүрэм журмыг ноцтой зөрчих бэлтгэлээ базаасаар байна.
Нийгэм | 2023-09-20
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




