Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтран хэрэгжүүлж байгаа “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн “Мал эмнэлгийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд сургагч багш бэлтгэх сургалтыг Ганабелл институттэй хамтран зохион байгуулж, батламж гардууллаа.
Сургалтыг “Малын эмч, мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт”-ын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулагдсан юм.
Сургалтад төрийн болон хувийн хэвшлийн мал эмнэлгийн байгууллагууд, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнууд хамрагдаж насанд хүрэгчдэд зориулсан сургалтыг үр дүнтэй, оролцоонд суурилан зохион байгуулах ур чадварт суралцсан байна.
АДМИН








Нийгэм




