Dark Light
Нийгэм | 2023-10-12

Бусдын 4 тооны үхрийг хулгайлан, нядлах гэж байсныг таслан зогсоожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо "Эмээлт" орчимд урьд нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан 25-50 насны "А" нар нь бүлэглэн энэ оны 10 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө бусдын 4 тооны үхрийг хулгайлан тээвэрлэж, нядлах гэж байсныг газар дээр нь таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Урьдчилсан байдлаар гэмт этгээдүүд нь дээрх үхрүүдийг Төв аймгийн Архуст, Баян, Эрдэнэ сум болон нийслэлийн Багахангай дүүргийн нутгаас хулгайлсан байх магадлалтай тул дээрх 4 тооны үхрийн эзэд /хохирогч/-ийг хайж байна.

Холбогдох утас: 262425, 80100405


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19