Dark Light
Нийгэм | 2023-10-12

Агаарын хийг хэмжих ажиллагаа явагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн шөнөөс эхлэн Улаанбаатар хотод угаар үнэртэж байгаа тухай цахим орчинд иргэд мэдээлсээр байна. 

Тухайн асуудлаар Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс тодруулахад "Уг үнэр нь эхлээд Баянзүрх дүүргээс эхэлж гарсан. Баянзүрх дүүргийн онцгой байдлын газар тус дүүрэгт үзлэг шалгалт хийж ямар нэг хий алдагдаагүй болохыг олж тогтоосон. Яг юунаас үүдэлтэй нь тодорхойгүй байгаа учраас одоо агаарын хийг хэмжих ажиллагаа явагдаж байна" гэлээ.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад "Нийслэлийн онцгой байдлын газарт ямар нэгэн дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй" байна гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19