Dark Light
Нийгэм | 2023-10-12

“Соёлын сэргэлт 2023” аян Хөх морьт суманд боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Соёлын сэргэлт 2023” аяныг Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд зохион байгууллаа. 

Аяны үйл ажиллагааг сумын ИТХ-ын дарга Г.Энхболдбаатар, Соёлын төвийн дарга Ч.Сумъяабээс нар болон МУҮУИТ-ын төлөөллүүд "Соёлын сэргэл-2023" аяны талаараа танилцуулан мэндчилгээ дэвшүүлэн нээлээ. Мөн гарын бэлгээ гардуулан “Соёлын сэргэлт 2023”, “Өв тээсэн их театр” баримтад киног сумын иргэдэд үзүүллээ.

ИЛТГЭЛ

Хөх морьт сумын Соёлын ордонд 

МУҮУИТ-ын хүний нөөцийн менежер Э.Энхжаргал иргэдэд болон соёлын төвийн ажилтан албан хаагчдад “Соёлын боловсрол” сэдвээр, 

Дуулах ур зүйн магистр, МУГЖ Б.Батмэнд Монгол ардын уртын дууны анхны мэдэгдэхүүн олгох “Хөөрхөн халиун” дууг дуулах арга зүй сургалт, илтгэлийг тус тус зохион байгууллаа. Мөн Хөх морьт сумын ЕБС-ийн сурагчдад "Бурхан халдун" виртуал үзэсгэлэнг үзүүлж сонирхуулсан юм.

УРЛАГИЙН ТОГЛОЛТ

Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр-ын уран бүтээлчид болон Хөх морьт сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч Г.Санчирмаа, ардын авьяастан н.Батзаяа, 

аймгийн төвийн ардын авьяастан н.Нарантуяа, аймгийн төвийн ардын авьяастан н.Нямцэвээн, 

ардын авьяастан н.Батцэцэг нар уран бүтээлийн дээжсээсээ хүрэлцэн ирсэн иргэд, зочдод ая дуугаа урлагийн тоглолтоо өргөн барилаа. Түүнчлэн үдшийн цэнгүүн нийтийн бүжиг, тоглолт зохион байгуулж Хөх морьт сумын иргэд өргөнөөр оролцсоноор үйл ажиллагаа өндөрлөлөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19