Дорнод аймаг, .... сумын Жаргалант багийн “Хашаатын цаана" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 75 км/-т тус сумын харьяат малчин Д 10 сарын 11-ний өдрийн 08:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон гэсэн дуудлагыг 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 1 дүгээр заставын алба хаагчид, иргэдтэй хамтран иргэн Д /72 настай, эрэгтэй, мартаж, санах өвчтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН








Нийгэм


