Dark Light
Нийгэм | 2023-10-12

"Агааржуулалтаар дамжиж ГАЗ шиг зүйл үнэртэж байгаа талаар мэдээлэл ирсээр байна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх, Хан-Уул дүүргийн айл өрхийн агааржуулалтаар дамжиж ГАЗ шиг зүйл үнэртэж байгаа талаар дүүргийн Онцгой байдлын хэлтэст тасралтгүй дуудлага ирсээр байна. Зарим хэвлэл мэдээлэлд Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр дэлбэрсэн учраас ийм үнэр тархсан талаар мэдээллээд байна. Тухайн асуудлаар Баянзүрх дүүргээс: 

1. Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр дэлбэрсэн талаар мэргэжлийн байгууллагад дуудлага ирээгүй. 

2. Айл өрхийн агааржуулалтаар дамжиж үнэртэж байгаа зүйл нь ГАЗ биш. ГАЗ нь агаарт удаан тогтох, үнэртэх боломжгүй. 

3. Яг юунаас болж ГАЗ мэт үнэр үнэртэж буй талаар мэргэжлийн байгууллагаас ажилласаар байна. Дүгнэлт, мэдээлэл гарсан даруйд та бүхэнд мэдээлэл хүргэх болно" гэх мэдээллийг өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19