Dark Light
Нийгэм | 2023-10-12

Төрийн албаны зөвлөл хуралдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн Ажлын хэсгийн тайлан;

- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын удирдах албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулсан тайлан;

- Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын даргын удирдах албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулсан тайлан;

- Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн даргын удирдах албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулсан тайлан;

- Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн даргын удирдах албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулсан тайлан;

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын тусгай шалгалт зохион байгуулсан комиссын тайлан;

- Төрийн захиргааны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэлийн зэрэг дэв шинээр болон ахиулан олгох эсэх;

- Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг Төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцуулахаар ирүүлсэн зарим иргэдийн хүсэлтийг баталгаажуулах эсэх;

- Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч  иргэний гаргасан гомдлоор Маргаан хянан шалгах комиссын дүгнэлт;

Танилцуулгаар:

- Төрийн албаны зөвлөлийн захиалгаар 2024 онд Удирдлагын академиар хийлгэх захиалгат судалгааны ажлын санал;

- Төрийн албаны тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулахаар уламжилсан албан хаагчдын нэгдсэн судалгааны танилцуулга зэрэг бусад асуудлаар санал солилцох хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19