Dark Light
Нийгэм | 2023-10-12

Б.Чойжилсүрэн: Ямар нэгэн түлштэй холбоотой зүйл байхгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн шөнөөс эхлэн Улаанбаатар хотод угаар үнэртэж байгаа тухай цахим орчинд иргэд мэдээлсээр байна. Тухайн асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс Zarig.mn сайт тодруулжээ. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Энэ тал дээр Онцгой байдлын алба тодорхой мэдээлэл өгөх болов уу гэж бодож байгаа. Түлштэй холбоотой гэсэн гүтгэлгийн чанартай хэдэн мэдээлэл явж байна лээ. Бид бүх мэдээллийг авсан. Ямар нэгэн түлштэй холбоотой зүйл байхгүй. Худлаа мэдээлэл. Түлш бол өмнөх жилийн технологиороо л явж байгаа. Энэ талаар би гүйцэт мэдээлэл аваагүй байгаа учраас холбогдох газраас нь мэдээлэл аваарай" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19