Өнгөрсөн шөнөөс эхлэн Улаанбаатар хотод тодорхойгүй зүйл үнэртэж байгаа асуудлаар ЦУОШГ-ын мэргэжилтэн Э.Амарзаяа хэвлэлд тодруулга мэдээлэл өглөө.
ЦУОШГ-ын мэргэжилтэн Э.Амарзаяа: Нийслэлийн хэмжээнд 18 автомат станцаар агаарын чанарын бохирдлыг хэмждэг. 2023 оны 10 сарын 11-ний байдлаар агаарын бохирдол стандартын чанарыг давсан байдлыг танилцуулъя. Хүхэрлэг хий стандартаас давсан тохиолдол 1-р хороолол орчим 21 микрометрээс их, бусад үндсэн цэгүүдэд стандарт давсан тохиолдол гараагүй байна. Агаарын азотын давхар ислийн хувьд баруун 4 зам орчимд 20 микрометрээр их, бусад цэгүүдэд давсан тохиолдол гараагүй. Том ширхэгт тоосонцрын хувьд Улаанбаатар хотын баруун 4 зам болон Мишээл экспо орчимд 1 микрометр буюу маш бага хэмжээгээр стандартаас давсан байна. Бөхийн өргөө орчимд агаарын чанарын стандартаас 15 микрометрээр их, 100 айл орчимд 58 микрометрээр агаарын чанарын стандартаас давсан үзүүлэлт байна.
Нарийн ширхэгт тоосонцрын хувьд агаарын чанарын стандартаас давсан тохиолдол ажиглагдаагүй байна.
Өнөөдрийн хувьд бол үнэртэй холбоотой асуудлаас болж Ургахнаран, Налайх орчимд агаарын чанараас бага зэрэг буюу 76 микрометр байна. Налайх дүүргийн хувьд 64 микрометр буюу хэвийн түвшинд байна. Бусад хяналт шинжилгээний цэгүүдэд бол Амгалан болон баруун 4 зам, бөхийн өргөө, 100 айл орчим, Монгол газар буюу станцын орчим, Баянхошуу, Дамбадаржаа, Яармаг орчмуудад бага бохирдолтой. 5 Буудал, Богд хааны музей буюу зайсангийн орчим болон Толгойт, зурагтын орчимд цэвэр буюу агаарын чанарын стандартаас давсан тохиолдол ажиглагдаагүй байна. Үнэртэй холбоотойгоор гэвэл хүхэрлэг хийн агууламж агаарын чанарын стандартын хэмжээнд байна. Ургахнаран, Налайх орчимд агаарын чанарын үзүүлэлт хэвийн байна. Тийм учраас энэ үнэр агаарын бохирдолд нөлөөлөхгүй байна гэж одоогийн байдлаар харж байна.
АДМИН








Нийгэм


