Өнгөрсөн шөнөөс эхлэн Улаанбаатар хотод тодорхойгүй зүйл үнэртэж байгаа асуудлаар Шадар сайд С.Амарсайхан хэвлэлд мэдээлэл өглөө.
Шадар сайд С.Амарсайхан: Одоогоор Дүнжингарав орчимд хяналтуудыг хийж байна. Бусад дүүргүүдэд ямар нэгэн асуудал байхгүй байна гэсэн мэдээлэл ирж байгаа. Бүх дүүргүүдээр самналтаа хийгээд одоо Дүнжингарав орчимд хяналтаа хийгээд явж байна гэх мэдээлэл мэргэжлийн байгууллагуудаас ирж байна. Мэргэжлийн байгууллагууд бас албан ёсны мэдээллээ тодорхой судалгаа, тооцоололтой олон нийтэд хийнэ. Газ дэлбэрсэн гээд байгаа асуудал 9 сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 5-р хороон дахь төмрийн үйлдвэр дээр гагнуурчин төмөр гагнаж байгаад газ дэлбэрч түлэгдсэн эрсдэл үүссэн асуудал байгаа. Өнөөдрийн яриад байгаа асуудалтай холбоогүй асуудал. Налайхад төмрийн 2 үйлдвэр бий. Нэг нь үйл ажиллагаа нь зогссон. Нэг нь ажиллаж байгаа гэдэг мэдээлэл байна. Мэргэжлийн байгууллагууд одоогийн байдлаар ажиллаж байна. Яг юунаас болсон нь тодорхойгүй байна" гэлээ.
АДМИН








Нийгэм


