Dark Light
Нийгэм | 2023-10-12

Баянзүрх дүүрэгт авто машинтай кино театрын талбайг байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо иргэдийн хэлж заншсанаар Адам, Евагийн хөшөөний хэсэгт нийслэл хотын хэмжээнд анхны, хамгийн том экстрем спортын талбайг байгуулж байна. Элсний волейболын талбай, уулын фитнесийн талбай, 3х3 сагсан бөмбөгийн талбай, авто машинтай кино театр, экстрем спортын талбайг байгуулах юм.

Мөн майхан барих талбайг шийдэж иргэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Зарим бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхдээ мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, залуучуудын саналыг тусгах хэрэгтэйг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх онцоллоо. Бүтээн байгуулалтын ажил энэ онд дуусна. Тиймээс чанартай хийж гүйцэтгэх хэрэгтэй гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19