Dark Light
Нийгэм | 2023-10-12

Налайх чиглэлд хяналт, шалгалтыг үргэлжлүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэл хотод энэ сарын 11-12-нд шилжих шөнө газ, угаарын хий байж болзошгүй тодорхойгүй үнэр тархсан. Уг үнэрийн учир шалтгааныг тодруулахаар Онцгой байдлын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар,  нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Байгаль орчны газар зэрэг мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байна.

Мэргэжлийн багийнхан Дүнжингарав худалдааны төв, Хонхор орчимд шалгалт хийхэд тухайн үнэр нь бохирын магистрал шугамны худгаас хүчтэй үнэртэж байгаа бөгөөд ажилласан тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлттэйгээр Налайх чиглэлд хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Одоогоор голомт тогтоогдоогүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19