Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүнтэй 10 дугаар сарын 12-ны өдөр Зэвсэгт хүчний 2022-2023 оны сургуулийн жилийн төгсөлтийн шалгалтыг зохион байгуулж явууллаа.
Төгсөлтийн шалгалтыг дадлагын дохиогоор эхлүүлж, үргэлжлүүлэн Хуурай замын цэргийн командлал болон Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн материаллаг баазыг түшиглэн онол, дадлагын хэлбэрээр алба хаагчдын бэлэн байдал, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, үүрэг гүйцэтгэх чадавх, оновчтой шийдвэр гаргалт зэргийг нь дүгнэж, мэргэжлийн бэлтгэл, багаар ажиллах чадваруудыг нь ч сорив. Цэргийн дүрэм, хууль эрх зүй, мэргэжлийн бэлтгэл, тактик шуурхай дадлага, галын бэлтгэл, хими, холбоо, нормативууд, биеийн тамир, саадын зурвас гэсэн төрлүүдээр зохион байгуулж, хүн нэг бүрийн бэлтгэлийг нь шалгаж дүгнэлээ.
Командлагчийн нэрэмжит энэхүү шалгалтыг зохион байгуулагч комиссынхон Зэвсэгт хүчний 2022-2023 оны сургуулийн жилд алба хаагч бүрийн манлайллыг онцгойлон авч үзэж, энэ чиглэлд сургалт бэлтгэлийг түлхүү явуулсан нь үр дүнгээ өгсөн байгааг тодотгож, ирэх сургуулийн жилд хамт олноороо өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж, бүтээлч хандлага, шинэчлэлээрээ манлайлагч болохын төлөө ажиллана гэдгийг уламжилж байсан юм.
АДМИН








Нийгэм


