АCCU Nara Юнескогийн Ази номхон далайн орнуудын төвөөс жил бүр зохион байгуулдаг “Модон бүтээцэт өвийн хадгалалт хамгаалалт, менежмент” сэдэвт цахим болон танхим хосолсон сургалтад Соёлын яамны харьяа Соёлын Өвийн Үндэсний төвийн Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг хамгаалах газрын архитектурын зураг төслийн мэргэжилтэн Б.Ариунзаяа хамрагдлаа. Энэхүү сургалтад Монгол Улсаас гадна Бангладеш, Бутан, Камбож, Энэтхэг, Индонез, Иран, Кирибат, Лаос, Малайз, Непал, Филиппин, Тимор-Лесте, Узбекистан зэрэг 14 орны 15 мэргэжилтэн, сэргээн засварлагч-архитекторууд хамрагдсан.
Тус сургалт нь олон улсын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг дэмжиж, туршлага солилцох, Япон Улсын модон бүтээцэт өвийн хадгалалт хамгаалалтын тогтолцоо, арга технологийн талаар мэдлэг ойлголт өгөх, онол дадлага хосолсон байдлаар зохион байгуулдгаараа онцлогтой юм.
АДМИН








Нийгэм


