Dark Light
Нийгэм | 2023-10-13

Израил Газ дахь 1.1 сая иргэнийг 24 цагийн дотор нүүхийг шаарджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Израилын арми НҮБ-д хандан Газын умард хэсэгт оршин суудаг 1.1 сая иргэнийг 24 цагийн дотор өмнөд хэсэг рүү нүүлгэн шилжүүлэхийг шаарджээ. Эдгээр иргэд нь Газын зурваст амьдардаг палестинчуудын бараг тэн хагас нь юм. 

Өнөөдөр өглөө НҮБ-ын мэдэгдсэнээр Израилын арми Газын цагаар шөнө дундын үед уг мэдэгдлийг хүргүүлжээ. Харин НҮБ хүмүүнлэгийн тусламжгүйгээр сая гаруй хүнийг богино хугацаанд нүүлгэн шилжүүлэх боломжгүй гэж үзэж байна. 

Израил Газын зурвас руу явган цэргийн ажиллагаа явуулахаар их буу, танкаас гадна олон мянган цэргийн бие бүрэлдэхүүнийг бэлтгээд байгаа юм. Хамас бүлэг өнгөрсөн бямба гарагийн өглөө Израил руу агаараас гэнэтийн цохилт өгсний дараа Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху албан ёсоор дайн зарласан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19