Dark Light
Нийгэм | 2023-10-13

БОЭТ-д компьютер томографын аппаратыг хүлээлгэн өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Эрүүл Өмнөговь” зорилтын хүрээнд 2021 оноос 2023 оны хугацаанд эрүүл мэндийн салбарын барилга байгууламжид 30,2 тэр бум төгрөг, тоног төхөөрөмжид 5,6 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. 

Өнөөдөр БОЭТ-д Япон улсын “Canon” брэндийн 160 зүсэлттэй хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай компьютер томографын аппаратыг орон нутгийн төсвийн 2,8 тэрбум төгрөгөөр шийдвэрлэн хүлээлгэж өглөө. Энэ аппарат нь улсын хэмжээнд 2 байгаа ба  Өмнөговь аймаг 3 дахь ашиглах аймаг боллоо. 

Мөн 380вт-ийн хүчин чадалтай тог баригч, агааржуулалт байрлуулах өрөөг бүрэн шийдвэрлэсэн. Ажиллуулах эмч, хүнийг нөөцийг бүрдүүлэн “Хавдар судлалын үндэсний төв” дагалдуулан сургасан. 

Цаашид тоног төхөөрөмжийн чанар, тогтмол хэвийн ажиллагааг хангахын тулд  “Си Ай Ти” ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажиллахаар зөвшилцлөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19