Dark Light
Нийгэм | 2023-10-13

“Соёлын сэргэлт 2023” аян Хангал суманд боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Соёлын сэргэлт 2023” аяныг Орхон-Сэлэнгийн сав газар, Булган аймгийн Хангал суманд зохион байгууллаа. 

Хангал суманд үзэсгэлэнт Эрдэнэт уул оршино. Эрдэнэт ууланд геологийн хайгуул хийж, хөрсөн доорхи баялгийг нь нарийвчлан судалснаар зэс, молибдений олборлолтоор дэлхийд нэрд гарсан 10 том ордын нэгийг нээн илрүүлж, 1983 онд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулсан түүхтэй.

НЭЭЛТ

“Соёлын сэргэлт 2023” аян “Ирээдүйн анхдагчид” видео цомгийг дэлгэцэнд толилуулж эхэллээ. 

Аяны нээлтэд Хангал сумын засаг дарга М.Төмөрбат, 

Хүүхдийн төв номын сангийн мэдээлэл технологи арга зүйн хэлтсийн эрхлэгч С.Тунгалаг нар аяны үйл ажиллагааг танилцуулан нээлээ. 

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театр-ын уран бүтээлч МУСТА Б.Энхмөрөн, 

дуучин Н.Аззаяа нар "Булган хангай" дуугаар мэндчилгээ дэвшүүлэн урлагийн тоглолтоо өргөн барилаа.

СУРГАЛТ, МЭРГЭЖИЛ АРГАЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ 

Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia-ийн ,Мэдээлэл технологи ,арга зүйн хэлтсийн эрхлэгч С.Тунгалаг, 

Булган аймаг Төв номын сан-ийн дарга М.Мөнгөнтуяа нар 

"Бүх нийтийн соёлын боловсрол" сэдэвт илтгэл, сургалт, 

"Номын сангийн данс бүртгэл хөтлөлт", 

"Сан хөмрөгийн зохион байгуулалт" сэдвээр сумын номын санчдад мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа. Мөн даавуун номын сургалтыг зохион байгуулж, даавуугаар хэрхэн ном бүтээх, ямар материал ашиглах арга зэргийг зааж, бүтээсэн номыг өөрсдөд нь бэлэглэлээ. 

СОЁЛЫН ХӨТӨЛБӨР

Зөөврийн номын санд хүүхдийн заавал унших шилдэг 50 номоор үзэсгэлэн гаргаж аялууллаа. Уншлага үйлчилгээний хүрээнд цэцэрлэгийн  багачуудад чанга уншлага зохион байгуулж, суралцахуйн цувралаас "Ээжээ би өөрөө ороо хураая" номтой нөхөрлүүлсэн юм. Түүнчлэн Монгол наадгайн 4 төрлийн оньст тоглоомыг хэрхэн тоглох аргын сургалт, монгол наадгайн үүсэл, ухааны талаар танилцуулга,

Хүүхдүүдэд зориулсан 

“Монгол ахуй” чулуун урлан, 

Бяцхан геологич, 

"Бурхан Халдун" уул болон Булган аймгийн түүхэн дурсгалт газруудад виртуал аялал зэрэг олон сонирхолтой соёлын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллалаа. 

УРАЛДААН ТЭМЦЭЭН

Цэцэрлэгийн багачуудад Мэргэн цагираг хөгжөөнт тоглоом, сургуулийн сурагчдын дунд түргэн хэллэгийн болон “Соёлын өв” танин мэдэхүйн цэнгээнт тэмцээнийг зохион байгууллаа. 

Тэмцээнд Хангал сумын ЕБС-ийн сурагч Т.Батзаяа, О.Зулцэцэг, 

бага анги 4 дүгээр ангийн сурагч Э.Баясал нар тэргүүлэн шалгарч ном дурсгалын зүйл гардлаа.

ШАГНАЛ

Хангал сум тэргүүний уншигч хүүхдийн тоогоо нэмж, сурагч А.Анар, Г.Энхжин, Т.Буянхишиг нар 

"Тэргүүний уншигч-Д.Нацагдорж" үнэмлэх, тэмдгийн эзэд боллоо.

Хангал суманд зохион байгуулсан "Соёлын сэргэлт-2023" аянд иргэд, хүүхэд багачууд өргөнөөр идэвхтэй оролцсон бөгөөд Хүүхдийн төв номын сангийн хамт олон соёлын үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19