Dark Light
Нийгэм | 2023-10-13

Ачааны автомашины араас бага оврын ачааны автомашин мөргөж, 1 хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн “Хүрэн дэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 270 км, Манлай сумын төвөөс зүүн урд зүгт 50 км, Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс зүүн хойд зүгт 157 км-т/ ачааны автомашины араас бага оврын ачааны автомашин мөргөж 1 хүн автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 10 сарын 12-ны өдрийн 20:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 157 км зам туулан 00:30 цагт очиход Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын чиглэлд иргэн О-ийн жолоодож явсан зүтгүүрийн араас мөн чиглэлд 2 зорчигчтой иргэн И-ын жолоодож явсан ‘Портер” загварын бага оврын ачааны автомашин мөргөж нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн А/60 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19