Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар 62.2 мянган тонн үр тариа, 112.6 мянган тонн төмс, 102.8 мянган тонн хүнсний ногоо, 70.9 мянган тонн таримал тэжээл хурааж, 525.0 мянган тонн хадлан, 8.5 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан үр тариа 97.5 (61.1%) мянган тонн, төмс 61.1 (35.2%) мянган тонн, бэлтгэсэн хадлан 28.0 (5.1%) мянган тонн, гар тэжээл 1.3 (12.9%) мянган тонноор буурч , харин хураасан хүнсний ногоо 15.1 (17.2%) мянган тонн, таримал тэжээл 32.0 (82.1%) мянган тонноор тус тус өссөн байна. Архангай, Булган, Төв, Сэлэнгэ аймагт хураасан үр тарианы 5.6-38.7 хувийг, Өвөрхангай, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт нийт төмсний 2.9-54.0 хувийг, Орхон, Ховд, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хүнсний ногооны 2.8-32.1 хувийг тус тус хураасан байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр энэ оны 10 дугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 278.6 мянган га талбайд уринш боловсруулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 35.1 мянган га буюу 11.2 хувиар буурчээ.
АДМИН








Нийгэм


