Dark Light
Нийгэм | 2023-10-14

"Шившлэгтэй зургийн нууц" жүжиг "Ойн театр"-т тоглоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тусгай хамгаалалттай газар нутагт түшиглэсэн аяллын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Монгол туургатан театрын захиргаатай хамтран Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын амны үзэсгэлэнт байгальд Панжилова Рыжковагийн ” Шившлэгтэй зургийн нууц” хүүхдийн жүжгийг тоглох гэж байна.

Жүжиг 2023 оны 10-р сарын 15-ны өдөр 11:00, 14:00 цагуудаас 2 удаа Төв аймгийн Зуунмод хотоос 7км зайд Манзушир аманд тоглогдоно. 

Тасалбарын үнэ 5000 төгрөг байх ба Төв аймгийн Зуунмод хотоос 7км зайд Манзушир хийдийн авто зогсоолоос авах боломжтой. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19