Dark Light
Нийгэм | 2023-10-14

Баруун, зүүн сарьдагийн гүнд хяналт шалгалт хийж, автомат камер байршуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа нь хоёр бүрэлдэхүүнийг Хөвсгөл нуурын баруун, зүүн сарьдаг болон Хэвэн, Үүрийн бэлчир, Сарваслаг чиглэлд гүний хяналт шалгалтаар томилон ажиллуулснаас мэргэжилтэн П. Ууганбаяраар ахлуулсан Б.Болд, Т.Мөнхтэнгэр, Б.Нямпүрэв, Д.Бямбадалай, Х.Эрдэнэбаатар нарын байгаль хамгаалагчдын бүрэлдэхүүн 2023 оны 09 сарын 19-29-ны өдрүүдэд байгаль хамгаалагчдын хариуцан хамгаалж буй газар нутгийн онцлог, нөхцөл байдал, хүрэлцэн очих боломжийг судлахын зэрэгцээ дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллалаа.

- Илэрсэн зөрчлүүдийг холбогдох хууль дүрэм журмын хүрээнд шийдвэрлэх

- Байгаль хамгаалагчдын хариуцан хамгаалах газар нутгийн хуваарилалтыг дахин боловсруулахад анхаарах хүчин зүйлсийг тодорхойлох 

- Зэрлэг ан амьтдын байршил, тархац нутгийг тодорхойлох ажиглалт хийж, автомат камер байршуулах ажлыг гүйцэтгэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19