Dark Light
Нийгэм | 2023-10-14

Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023.10.15, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 1/

НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

Наран ургах шингэх: 07.11-18.06

Үс засуулбал: Нас ахар болно

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19