Dark Light
Нийгэм | 2023-10-14

Гачууртын эцсээс - гялалзахын энгэр хүртэл 4.7км автозам ашиглалтад орлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн "ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд эхлүүлсэн Гачууртын эцсээс Гялалзахын Энгэр хүртэлх 4,7 км авто зам өнөөдөр ашиглалтад орлоо. 20 дугаар хорооны иргэдээс ирүүлж буй санал хүсэлт дунд жин дардаг асуудлын нэг байсан бөгөөд амлалт хэрэгжиж зорчих хөдөлгөөнөө нээлээ. Нийт 7м өргөнтэй, дугуйн болон явган хүний зам, гэрэлтүүлгийг цогцоор нь хийж гүйцэтгэсэн. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, 20 дугаар хорооны Засаг дарга Ц.Гомбосүрэн болон холбогдох албаныхан оролцлоо. 

Цаашид автобусны эцсийн буудлыг өөрчилж иргэдээ ая тухтай амьдрах нөхцөлөөр хангаж ажиллана гэдгийг тэрээр онцолсон гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19