Dark Light
Нийгэм | 2023-10-16

Исламын шашныг үзэн ядагч 6 настай хүүг хороожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Иллинойс мужийн Плэйнфилд хотод зургаан настай хүүг олон арван удаа хутгалж, балмадаар хороосон явдал гарчээ. Гэмт этгээд исламын шашинтнуудыг үзэн ядагч бөгөөд Израил, Хамасын мөргөлдөөнөөс үүдэлтэйгээр хүүг хороосон гэж цагдаа нарт мэдүүлсэн байна.

71 настай Жозеф Кзуба гэгч исламын шашинтай хүүг хороосноос гадна 32 настай эмэгтэйг шархдуулжээ. Түүнийг нэгдүгээр зэргийн хүн амины гэмт хэрэг үйлдсэнд буруутгаж байна. Орон нутгийн цагдаагийн албанд бямба гарагийн өглөө нэгэн эмэгтэй байрных нь эзэн түүн рүү дайрсан тухай дуудлага өгчээ. Цагдаа нарыг ирэхэд хохирогчид хутгалуулсан байдалтай олдсон байна.

Хохирогчдыг эмнэлэгт хүргэсэн ч хүү хүнд шархаа дийлэлгүй нас баржээ. Гэмт этгээд хүүг 26 удаа хутгалсан байжээ. Гэмт хэрэг үйлдсэн зэвсэг 31 см урт цэргийн зориулалттай хутга байжээ. Гэмт этгээдийг хэргийн газраас холгүй олж баривчилсан байна. 

Энэ хооронд Израилын тал өчигдөр Газын зурвасын хойд хэсэгт явуулсан 250 удаагийн агаарын дайралтын үеэр Хамас бүлэглэлийн командлагчийг устгасан тухай мэдээллээ. Израилын Батлан хамгаалах хүчний мэдээлснээр Хамасын өмнөд дүүргийн аюулгүй байдлыг хариуцсан командлагч Муетаз Эидийн байршлыг тогтоож устгасан байна. 

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19