Өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас татгалзах соёлд сургах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, ахуйн хүрээний мансуурал, энэ төрлийн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр 21 аймагт хэрэгжүүлж буй "Анзаар" арга хэмжээ Баян-Өлгий аймагт зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн БШУГ-ын дарга С.Хонаев, ХГБХХГ-ын дарга Х.Бауыржан, Цагдаагийн газрын дарга д/х Ө.Танат, ЦЕГ-ын ХТТГ-ын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Батхуяг болон ЕБС-ийн захирал, Нийгмийн ажилтан нар, орон нутгийн бусад удирдах албан тушаалтнууд, төрийн алба хаагчид оролцож мэдээлэл, сургалтад хамрагдлаа.
Мөн Өлгий сумын 5 ЕБС, 1 ахлах сургууль, МУБИС-ийн харьяа Баян-Өлгий дэх салбар сургуулийн оюутан, ахлах ангийн сурагчдад "Электрон тамхи болон хорт зуршлаас татгалзах соёлыг төлөвшүүлье", "Үе тэнгийн дээрэлхэлт" сэдвүүдээр БЕГ-ын мэргэжилтэн С.Өлзийбаяр, ЦЕГ-ын ХТТГ-ын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Ариунтөгс нар 3 удаагийн сургалт, нөлөөллийн арга хэмжээг Б.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.
АДМИН








Нийгэм


