Dark Light
Нийгэм | 2023-10-16

Торгон цэргүүдээ ёслол төгөлдөр үдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт, Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2022 онд хугацаат цэргийн албанд татагдсан цэргийн алба хаагчид 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Байлдааны туг”-нд хүндэтгэл үзүүлэн бэлтгэлээр халагдлаа.

Бэлтгэлээр халагдаж буй түрүүч, байлдагч нарыг үдэх хүндэтгэлийн арга хэмжээнд “Хүндэт харуул” ТББ-ын тэргүүн бэлтгэл хурандаа Г.Булган, 1992-1993 онд тус ангид хугацаат цэргийн алба хаасан бэлтгэл үүрэгтнүүд хүндэт зочноор оролцлоо. 

Түүнчлэн цэргийн албаа үлгэр жишээ хааж Төрийн болон цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаа, БХЯ, ЗХЖШ-ын болон ангийн байрлалыг хамгаалах үндсэн үүргээ амжилттай гүйцэтгэсэн зарим цэргийн алба хаагчдыг ангийн захирагчийн тушаалаар шагнаж урамшуулсан юм. 

Үргэлжлүүлэн “Халагдах цэргийн вальс” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр хугацаат цэргийн алба хаагчдад баяр хүргэж ангийн үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн, салбарын офицер, ахлагч нар урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүллээ.

        


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19