Мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өргөн мэдүүлж буйтай холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагууд эсэргүүцлээ илэрхийлж байна.
Тодруулбал,
Өргөн мэдүүлж буй хуулийн төсөлд “Мөрдөн байцаалтын нууц задруулсан алба хаагч, ажилтанд оногдуулах ялыг чангатгах” гэсэн заалтыг оруулж буй нь төрийн албан хаагчийг шүгэл үлээх эрхийг боомилох, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад тотгор учруулах цаашлаад мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил, алдаа завхрал гарах, авлигын хэргүүдийг нуун далдлах оролдлого гэж үзэж байгаа юм.
МСНЭ-ээс дээрх заалтыг хасах тухай шаардлагыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр болон улс төрийн намын бүлгийн дарга нарт гардуулан өглөө.
Мөн уг шаардлагыг хариуг өгөөгүй тохиолдолд УИХ, ЗГ-ын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн салбар мэдээлэхээс татгалзах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
АДМИН








Нийгэм


